Британийн 1911 оны хүн амын тооллогын баримт материалууд дэлгэгдэж, улмаар Адольф Гитлертэй холбоотой шинэ баримт гарч иржээ. Адольф Гитлерийн ах Алоис Гитлер, түүний эхнэр Ирландын иргэн Брижет Довлинтой холбоотой мэдээлэл ил болоод байна. Дублин хотын харьяат Брижет Довлин ирээдүйн нөхөртэйгөө 1909 онд морин уралдааны үеэр танилцжээ. Үнэндээ харгис хэрцгий ааваасаа зугатаж яваа, Шелбурн зочид буудалд зөөгчийн ажилтай Алоис Гитлер ирээдүйн эхнэртээ өөрийгөө чинээлэг зочид буудлын эзэн гэж танилцуулсан байна. Алоис, Брижет нар дараа жил нь Лондон хотод гэр бүл болж 1911 онд Патрик Уиллъям Гитлер нэртэй хүүтэй болсон байна. Энэ явдлаас гурван жилийн дараа Алоис Гитлер Германд ганцаараа буцаж ирсэн байна. Түүнийг эхнэр хүү хоёроо хаясан гэсэн яриа ч байдаг. Брижет Гитлер 1969 онд 78 насандаа харин түүний хүү Патрик Уиллъям мөн л 76 насандаа 1987 онд таалал төгсчээ.
Адольф Гитлерийн ах Бага Алоис Гитлер
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт