Кофенд дурлагсдад дуулгах нэгэн сайхан мэдээ байна. Амтат кофег гоо сайхны олон бүтээгдэхүүний найрлагад ордог гэдгийг та мэдэх байх. Тэгвэл гэрийн нөхцөлд гоо сайхны бүтээгдэхүүн хийх гурван тун энгийн аргыг танилцуулъя.
Нүүрэндээ:
Кофегоор нүүрэндээ маск бэлтгэхийн тулд: Хоёр цайны халбага нунтаг кофе эсвэл кофений шаарыг хоёр цайны халбага какаоны нунтаг, гурван цайны халбага цэвэр сүү, нэг цайны халбага зөгийн балтай холиод сайтар хутгана. Бэлэн болсон зуурмагаа нүүрэндээ нимгэн түрхээд 15 минут болсоны дараа бүлээн усаар зайлж угаагаарай. ингэснээр кофенд агуулагдах каффейн арьснаас хорт бодис, бохирдол, антиоксидантуудыг гадагшлуулна..
Үсэндээ:
Үсэндээ маск бэлтгэхийн тулд: Хүссэн хэмжээгээрээ өтгөн бас шинэхэн кофе чанаад дээр нь нэг аяга ус нэмээд бүлээн болтол нь хөргөөрэй. Бүлээн кофегоор үсээ шавшаад гялгар уутан малгай өмсөж 20 минут орчим болсны дараа зайлж угаана. Каффейн үсийг зөөлөн, торгомсог болгохоос гадна хуйханд тэжээл өгч, үс уналтаас сэргийлэн, ургалтыг эрчимжүүлнэ.
Биеийнхээ арьсанд:
Биеийнхээ арьсанд маск бэлтгэхийн тулд: Нэг аяга кофены шаар эсвэл нунтаг кофег 2/1 аяга цагаан эсвэл бор сахар, нэг аяга наргил жимсний тостой хольж сайтар хутга. Усанд орсны дараа бэлтгэсэн бүтээгдэхүүнээрээ бүх биеэ скрабдаж үрнэ. Кофе бодисын солилцоог эрчимжүүлж шээс ялгаралтыг нэмэгдүүлдэг гэдгийг кофе уудаг хүн бүр мэднэ байх. Тийм учраас кофений найрлагатай бүтээгдэхүүн биеийнхээ арьсанд хэрэглэвэл биеэс хорт бодис гадагшилж, цаашлаад целлюлит арилахад хүртэл маш эерэг нөлөөтэй.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт