Олон улсын цагаачлалын байгууллагаас мэдээлснээр энэ жил 680 мянган хүн далайг жижиг завиар гатлан Европ тивд ирсэн байна. Энэхүү нэн аюултай урт аялалын явцад амь үрэгдсэн гэж албан ёсоор бүртгэгдсэн хүмүүсийн тоо 3200 хүрээд байгаа билээ. Тэгвэл Туркын загасчид энэ тоог 15-аар нэмэгдэхээс сэргийлж чадсан байна. Мөн дахин нэг бяцхан хүүхдийн цогцос далайн эрэгт гарч ирэхээс урьдчилан сэргийлж чаджээ.
Туркын далайд усан завь нь живж, аврах хантаазан дээр амь тэмцэж байсан 15 хүнийг загасчид аварсан байна. Энэ үеэр аврагдсан хүмүүс живсэн завинд өөр олон хүн , жаахан хүүхдүүд ч байсан, тэднийг авраач гэж гуйж байжээ. Азаар загасчид хүмүүсийг олсон газарт эрэл хийж байхдаа ой зургаан сартай хүүхдийг аварч чадсан байна. Хүүг олсон загасчин эхлээд аврах хантаазны дор хүүхэлдэй байна гэж харснаа ч ярьжээ. Уншигчиддаа эргэн сануулахад өнгөрсөн 9-р сард Турк улсын Бодрум хэмээх далайн эрэгт гурван настай хүүхдийн цогцос шидэгдэн гарч ирсэн билээ. Золгүйгээр амиа алдсан Сири жаалыг Аялан гэдэг байв. Харин өчигдөр аврагдсан бяцхан хүүг Мохаммед гэдэг байна. Хүүг олж, уснаас татаж гаргах үеийн дүрс бичлэг интернетэд шуугиан дэгдээж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт