Мэдээж Бейонсын амьдралын цор ганц эр хүн Jay Z биш. Тэрээр бусдын л адил бага залуудаа анхны хайртайгаа учирч мөн тэр хүнтэйгээ бүх амьдралаа хамтдаа туулна хэмээн төсөөлдөг байсан байх. Бейонс АНУ-ын Техас мужид өсч 12 настайдаа анхны найз залуутайгаа үерхэж эхэлсэн байна. Түүний анхны хайрт Линдалл Локе саяхан Daily Mail-д ярилцлага өгч Бейонсын хүүхэд нас, тэдний харилцаа гэх мэт өмнө нь нийтэд дэлгэгдэж байгаагүй олон сонирхолтой зүйлсийн талаар ярьсан байна. Бейонс 12 настай, харин Линдалл энэ үед 14 настай байхад Бейонсын хамгийн дотны найз, Destine`s Child хамтлагийн гишүүн Келли Рөүленд танилцуулсан аж. Бейонс энэ үед жаахан охин байсан ч, ирээдүйд алдар нэртэй уран бүтээлч болохын тулд цуцалтгүй хөдөлмөрлөдөг, маш уйгагүй нэгэн байсан тухай Линдалл онцолжээ.
Бей хүүхэд насандаа ч асар завгүй нэгэн байсан ч найз залуудаа заавал цаг гаргадаг байв. "Нэгэн удаа Бей бид хоёр манай ахлах сургуулийн үдэшлэгт хамтдаа явсан юм. Тэр үнэхээр мартагдашгүй сайхан үдэш байсан. Бей бүх л оройг инээж, бүжиглэж, хөгжилдөж өнгөрөөсөн. Энэ үед тэр надад ойртож ирээд: Линдалл, үнэхээр сайхан байна шүү. Юу ч бодохгүй, юунд ч санаа зовохгүй байх ямар сайхан юм бэ? Би одоо л нэг бусдын адил хүүхэд юм шиг санагдаж байна" гэж хэлсэн тухай Линдалл мөн л ярилцлагандаа өгүүлсэн байна. Линдалл түүнтэй үерхэж байх хугацаандаа хоёр ч удаа Бейонсийг хуурч байжээ. Гэхдээ тэр хоёр тохиолдолд хоёуланд нь Бейонс түүнийг уучилсан аж.
1996 онд Destine`s Child хамтлаг анхны цомгоо гаргаж, цомог ч тэдэнд нилээд их амжилт авчрав. Бейонс ч хамтлагийнхаа уран бүтээлд зогсолтгүй оролцож, хөдөлмөрлөсөөр байсан энэ үед Линдалл гэртээ ихэнх цагийг мансууруулах өвс татаж, зугаацаж өнгөрүүлдэг байв. Гэхдээ тэр Бейонсын ажил, мөрөөдөлд нь садаа болохыг хүсдэггүй байсан учир хүссэн бүхнийг нь хийлгэж, чадах зүйлээрээ туслахыг хичээдэг байсан гэж ярьжээ. Гэтэл энэ үеэс Бей огцом өөрчлөгдөж эхэлжээ.
"1996 онд тэдний анхны цомог гарснаас хойш Бей маш их өөрчлөгдсөн. Нэг л сонин бусдаас тусгаарлагдмал, ганцаардмал юм шиг хэрнээ нэр хүнд, карьер, гадаад төрхөөс өөр зүйл бодохоо больчихсон. Нэг удаа би түүнд өөр хүн шиг байгаа тухай нь хэлтэл "Тийм ээ би өөрчлөгдөж байгаа. Тэгээд юу гэж?" гэж хариулж билээ. Үүнийх нь хариуд би "Хоёулаа зүгээр л энгийн, амар тайван амьдралаар амьдарч болно шүү дээ" гэхэд тэр "Би энгийн амьдармааргүй байна. Би хүүхэд байхаасаа л энэ бүхнийг хүссэн. Тиймээс мөрөөдөл минь биелэх хүртэл хүлээнэ" гэж хэлж билээ.
2000 онд Бей, Линдалл хоёр нэгэн тоглолтын тайзны ард байхдаа алдарт дуучин Жанет Жексонтой тааралджээ. "Би тэр үед 20 настай л байсан. Жанет миний хамгийн дуртай одуудын нэг байсан учир би Жанетыг харсандаа маш их сандарч бас догдолсон. Гэтэл Жанет надруу дөхөж ирээд "Чи миний зээ дүүтэй их төстэй юм" гэж хэлэхэд нь би бүр их сандарч "Тийм үү, таны зээ гэхээр их л гайхалтай хүнтэй би төстэй юм байна даа" гэж хэлсэн. Үүний дараа би Бей рүү харахад тэр илт надаас ичсэн нь тодорхой байсан. Тэр тоглолт, тэнд байсан хүмүүс түүний хувьд ажил хэргийн хамтрагчид нь байсан байх л даа. Харин би тэнд нэг их аятайхан залуу ч биш, бас дээр нь жаахан хүүхэд шиг сандарч догдолж, биеэ онцгүй авч явсан учраас Бей надаас ичсэн байх."
2003 онд алдарт Crazy in Love хит гарсаны дараа Jay Z болон Бейонс нарын романсын тухай жижигхэн болжмор Линдаллын чихэнд шивнэжээ. Энэ үед Бейонс найз залуудаа энэ бүх цуурхал худал, Jay Z миний сонирхдог төрлийн залуу биш хэмээн итгүүлэхийг оролдож байсан ч болох ёстой зүйлс болдгоороо л болж, Бейонс Линдалл нар салж харин Бей тэр үед аль хэдийн нэр гараад байсан алдарт репперийн найз бүсгүй болсон юм.
Хэдий хаягдаж хоцорсон ч Линдалл өнөөдөр мөн л тун амжилттай явна. Тэрээр Техаст хүргэлт үйлчилгээний компани ажиллуулдаг бөгөөд Бейонсоос салсныхаа дараа жинхэнэ хайртайгаа учирч, одоо хоёр хүүхдийн эцэг болсон байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт