ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Бүсгүйчүүд гараа нүүрнээсээ илүү арчлах ёстойн учир

    Эмэгтэйчүүд гоо сайхны тал дээр юунд хамгийн их санаа зовдог гэж бодно? Нүүр үрчлээтэх биш, таргалах бүр ч биш. Харин Мадонна шиг гартай болох вий гэж эмээдэг байна. Өөртөө тавих анхаарал халамж, биеийн тамирын дасгал хөдөлгөөн гээд бүсгүй хүнийг наснаас нь залуу харагдуулах олон арга бий. Харин гар? Гар бол ямар ч авралгүйгээр таны насыг илтгэдэг.

    Гарын арьсыг “аргалж” болдоггүйн тод жишээ нь үргэлж гартаа бээлийтэй явдаг дуучин Мадонна. Түүн шиг судаснууд нь нимгэн, сул арьсны цаанаас товойсон, хар бор толбо үүссэн гартай байхыг хэн ч хүсэхгүй. Найман эмэгтэй тутмын нэг нь нас ахихад гар яах бол гэж нүүрний арьснаасаа илүү санаа зовдог гэсэн судалгаа үүнийг батлах байх. Судалгааны дүнг бүр дэлгэрүүлбэл найман эмэгтэй тутмын нэг нь нүүрнээсээ илүү гарынхаа гоо сайханд санаа зовдог гэсэн бол судалгаанд оролцогчдын 36 хувь нь нүүр, гарын арьсандаа ижилхэн санаа тавьдаг гэснээс эмэгтэйчүүд энэ талаар мэдлэг өндөртэй нь харагдаж байна. Бид гараараа бүх зүйлд хүрдэг. Нарны туяа, салхи, саван, угаалгын нунтаг, химийн цэвэрлэгч гээд л. Өнөөдөр гарын арьсыг чийгшүүлж, товойсон судсыг багасгахын тулд арьсан дор өөхлөг эд шахах аргыг Британи, Америк, Атлантын далайн улс орнууд хэрэглэж эхлээд байна. Ингэж өндөр үнэтэй ажилбар хийлгэлээ ч үр дүн удаан хадгалагдахгүй. Тэрний оронд яг одооноос хүйтэн сэрүүнд дулаан бээлий, гэрийн ажил хийхдээ хамгаалалтын резинэн бээлий өмсөж заншихыг нь л арьсны эмч нар зөвлөдөг билээ. Гарын арьсаа 30 наснаасаа өмнө арчилж, хамгаалж эхлэвэл Мадоннагийн насан дээр бээлий өмсөж нуух шаардлагагүй байх гэнэ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй