Орост нэгэн телевизийн шилдэг бүжигчин шалгаруулах тэмцээний үеэр 23 настай Екатерина Кондрашина өөрийгөө шилдэг бүжигчин гэдгийг батлахаар тайзан дээр үзүүлж өгч байв. Нэгхэн хормын дотор бүсгүй шал хүчтэй мөргөж, улмаар хамраа хугалжээ. Хамгийн бахархууштай нь Екатерина өөрөө өөртөө бууж өгөлгүй үзүүлбэрээ амжилттай дуусгажээ. Залуу бүжигчин бүсгүй маш их өвдөж, нулимс асгаруулмаар байгаа нь тодорхой ч өөрөө өөрийгөө ялсан энэхүү сэтгэл хөдөлгөм бүжиг бусад талаар тун амжилттай, төгс гэж хэлж болохуйц гүйцэтгэл сайтай болсон юм. Тэрээр үзүүлбэрээ дуусгасан даруйдаа шүүгчдийн юу хэлэхийг сонсож чадалгүй цааш оржээ. Бүжгээ дууссан даруйд Екатерина нэн даруй эмнэлэгт хүргэгдсэн ч азаар ямар нэг мэс засал хийлгүүлэлгүй хамраа эмчлүүлэхээр болсон гэнэ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт