ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Бидний өөрсдийн гараар гутлаа сүйтгэдэг үйлдлүүд

    Дурлаж авсан сайхан гутлаа үргэлж л анхных шиг нь  байлгахын тулд онцгой анхаарах хэрэгтэй байдаг. Үүний жишээ болсон, хэд хэдэн нэн чухал бөгөөд энгийн гутал арчилгааны зөвлөгөөнүүдийг танд хүргэж байна. 

    1. Пүүзээ угаалгын машинд угаах нь маш буруу 

    Та пүүзээ байнга угаалгын машинд угаадаг бол удахгүй хайртай пүүз чинь хуучирч муудна. Энэ нь пүүзний материалын чанарыг сүйтгээд зогсохгүй улыг нь амархан салгадаг. 

    2. Бороо, цастай үед илгэн гутал өмсөх 

    Хур тунадас ихтэй, бороо, цастай өдрүүдэд илгэн гутлаа хайр найргүй өмсвөл материал нь тун удахгүй муудна. 

    3. Нэг гутлаа байнга өмсөх

    Дуртай гутлаа байнга өмсөх нь сайхан ч та гутлаа улам л хуучруулж, гэмтээж байна гэсэн үг.  Ялангуяа та байнга алхдаг бол элэгдэл нь төдий чиний л их байна.

    4. Хэт удаан өмсөлгүй хадгалах 

    Хэрэв та гялгар уутанд гутлаа хийж хадгалдаг бол мөн аль нэг гутлаа өмсөлгүй, онцгойлж хадгалдаг бол энэ маш буруу үйлдэл шүү. Гутлыг зориулалтын цаасанд хайрцганд нь хийж хадгалах ёстой. Мөн гутлын арьсанд яг л хүний арьс шиг агаар, салхи дутагддаг учир гутлаа өмсөлгүй хэт удаан хадгалахаас зайлсхийгээрэй. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй