ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Бие биенийхээ нүдээр харж чаддаг онцгой ”сиамын” ихэр

    Tatiana болон Krista Hogan хэмээх сиамын ихэр охид гайхалтай онцгой чадвартай. 

    Тэд төрөхдөө л тархиараа нийлсэн байсан учир эмч нар нэг өдрөөс илүү амьдрахгүй хэмээн оношилж байсан ч  аль хэдийн долоон жил өнгөрч ихэр охид хамтдаа алхаж, ярьж бас тоглож сурцгаажээ.

    Ихэр охид өөрсдийн бие махбодийг удирдаж чадахаас гадна бие биенийхээ бие махбодь, гар хөлийг удирдаж чадна. Тэд нэгдмэл нэг сэтгэл хөдлөл болон мэдрэмжтэй. Хамгийн гол нь дэлхий дээр амьдарч буй бусад сиамын ихрүүдээс ялгаатай нь тэд бие биеийнхээ нүдээр харж чаддаг ажээ. 

    Гэхдээ охидын ээж Фелишиагийн хэлж буйгаар тэдний зан өөр өөр гэнэ. Татиана илүү удирдах дуртай, нээлттэй зан чанартай бол Криста ичимхий нэгэн аж. 

    Охидыг мэндэлсэн цагаас нь хойш мэдрэлийн мэс засалч Douglas Cochrane хяналтандаа авчээ. Охидын ижил төстэй болон эсрэг тэсрэг байдал, шинжлэх ухааны боломжгүй гэж үзсэн бүхнийг бүхнийг даван туулж байгаа чанар нь эмчийг маш их гайхшруулдаг гэнэ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй