Олон улсын болон Азийн Волейболын Холбооноос хамтран зохион байгуулж буй Хүүхдийн волейболын олон улсын хурал арваннэгдүгээр сарын 13-17-нд Вьетнам улсын Хо Ши Мин хотод болно.
Энэ хурлаар ерөнхий боловсролын сургуульд волейболын спортын боловсрол олгох, хөгжүүлэх, идэвхжүүлэх системийг боловсронгуй болгох чиглэлээр уулзалт, хэлэлцүүлэг болно. Хуралд нэг улсаас таван хүн өөрсдийн зардлаар оролцох боломжтой. Тиймээс багш, дасгалжуулагч нар ирэх даваа гаригт Монголын волейболын холбоонд хүсэлтээ гаргаж болох аж.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт