Их Британи улсад аравдугаар сарын 9-15-ныг хүүхдийн эндэгдлийн талаар олон нийтийн ухамсрыг дээшлүүлэх долоо хоног болгон жил бүр тэмдэглэдэг. Энэ өдрүүдэд жирэмсний хугацаанд болон төрөлтийн үед амиа алдсан хүүхдүүдийг эргэн дурсах учиртай. АНУ-д 20 долоо хоногоос өмнө төгссөн жирэмслэлтийг зулбалт гэж үздэг. Тус улсад хийсэн судалгаагаар нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 10-20 хувьд нь, ихэнх эрүүл эмэгтэйчүүдэд 15-20 хувьд зулбадаг байна. Тухайн хүүхэд эсэн мэнд төрж амжаагүй ч эцэг эхчүүдийн сэтгэлд үр хүүхдээ алдсан мэдрэмж нь адил байдаг. Зарим эцэг эх хэсэг хугацааны дараа энэ бүхнийг мартаж, урагш алхдаг бол ихэнх эцэг эх насан туршдаа гашуудлаа тээж амьдардаг байна.
Төрөөгүй үрсийг дурсах, хүүхдийн эндэгдлийн талаар иргэдийн ухамсрыг дээшлүүэх хүрээнд гэрэл зурагчин Викториа Дойлийн нэгэн зураг дэлхий дахины анхаарлыг татаж чадсан юм. Тэрээр найм, тав, хоёр настай гурван хүүхдийн ээж бөгөөд сайхан гурван үртэй болохынхоо өмнө найман удаа үр зулбаж, гашуун бүхнийг даван туулсан хүчтэй эмэгтэй. Викториа хорвоод мэндлээгүй үрсээ дурсахын тулд гурван хүүхдийн хажууд тоглож байгаа дөрөвдэх хүүхдийн сүүдрийг оруулсан гэрэл зураг бүтээж, олон нийтийн сүлжээгээр тараасан байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт