ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    16 шоо метр талбайтай сууц

    Нью-Йоркын тэнгэр баганадсан өндөр барилгуудын дунд эрт цагийн даяанчийн агуйг санагдуулам жижигхэн сууц босчээ. Томчуудын тоглоомон байшин ч гэмээр энэ бяцхан байшинг их хотын дуу чимээ, завгүй амьдралын хэмнэлээс зугатах гэсэндээ залуу архитектор босгосон байна. Ник Хант 16 шоо метр сууцыг барихад долоо хоног, 1200 ам.доллар зарцуулжээ. Эцэг эхийнхээ байшингаас дотоод заслын материалуудыг зөөж авчирсан учраас зардлаа нэлээд бууруулж чадсан байна. Ганц сандал ширээ байрлуулах зай талбайтай энэ сууц нь өдрийн цагаар дуг хийх, нам гүм орчинд ажиллах шаардлагатай үед эсвэл бясалгал хийхэд нэн тохиромжтой. Мөн дээшээ тэнгэр харж, дэргэдээ ногоон зүлэгт ойрхон байхаар цонхыг нь цэлгэр хийсэн тул байгальтай ууссан бүтээл болжээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй