Хиймэл сормуус суулгуулсан мэт өтгөн, урт, сайхан сормуустай болохын тулд та сормуус будахдаа дараах үе шатуудыг алгасахгүй байхад л хангалттай.
1. Сормуусаа дэрвийлгэх
Сормуус дэрвийлгэгчээ сормуусныхаа угт тулгаад хэдэн секунд байлга. Ингэж тулгах үедээ үсний сэнсээр сормуусруугаа үлээлгэвэл сормуус дэрвэгэр байдлаа удаан хадгална.
2. Суурь (primer) будаг түрхэх
Сормуусны будагаа түрхэхээсээ өмнө суурь будаг буюу "пример" сормуусандаа түрх.
3. Сормуусаа будах
Үүний дараа сормуусны будгаа түрхэх хэрэгтй. Сормуусны будагны багс олон шигүү үстэй байвал будаг сайн түрхэгдэж, сормуус өтгөрдөг. Нэг удаад 2-3 удаа сормуусны будгаа давхарлан сормуусаа будаарай. Мөн сормуусаа илүү өтгөн болгохыг хүсэж байвал хар сормуусны будаг түрхсэнийхээ дараа, бор эсвэл хүрэн өнгийн сормуусны будгаар давхарлаж будна.
Ингээд л боллоо !
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт