Хүн бүрт ижил тэгш үйлчлэх ёстой төрийн үйлчилгээг хүн бүр авч чаддаг уу? Таны барьсан барилга, зам талбай хүн бүрт хүртээмжтэй байж чадах уу?..
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, Монголын дүлий иргэдийн үндэсний холбоо, "Түгээмэл хөгжил төв” төрийн бус байгууллагатай хамтран 2014 оны 10 дугаар сарын 23-нд "Орчны хүртээмж ба MNS 5826-2006, MNS 6056-2009, MNS 6055-2009 стандартууд”-ын хэрэгжилтийн хяналт шалгалт, үнэлгээг хийнэ.
Энэ удаа төрийн үйлчилгээ явуулах чиг үүрэг бүхий байгууллагуудын барилгууд, нийслэлийн зам, гүүрэн гарцуудыг сонгон авч шалгахаар төлөвлөөд байна.
Хамтарсан шалгалт нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бие даан амьдрах, нийгмийн бүхий л харилцаанд бүрэн дүүрэн оролцоход тулгарч буй орчны саад тотгорыг арилгах, олон улсын гэрээ, конвенц, үндэсний хууль тогтоомжид заасан эрхийг баталгаатай хангуулах талаар холбогдох байгууллагуудад санал, зөвлөмж хүргүүлэх, тодорхой арга хэмжээ авахуулах, хамтран ажиллах зорилготой юм. Тэд шалгалтаа Бөмбөгөрийн хажуу талын гүүрэн гарцнаас эхлэх аж.
Т.Наран
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт