ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Өндөр хөгжилтэй орнуудын оюутнууд ч секс салбарт ажиллаж байна

    Австрали улсад их сургуулийн оюутнууд секс салбарт ажиллах явдал улам бүр нэмэгдэж байгаа аж. Их Британид хүртэл эмэгтэйчүүдийн таван хувь нь суралцаж байх хугацаандаа энэ салбарт ажиллаж байгааг судалж тогтоожээ. Үүгээр зогсохгүй таван хн тутмын нэг нь энэ талаар бодож үзсэн байжээ. 2012-2013 оны байдлаар Их Британид 2.3 сая оюутан байсан гээд тооцоод үзвэл энэ салбарт ажиллагсдын тоо багахан хотын хүн амтай тэнцүү байгаа юм.

            Бүр дэлгэрүүлбэл Swansea их сургуулийн явуулсан судалгаагаар 20 оюутан тутмын нэг нь энэ салбарт суралцах хугацаандаа ажилладаг бөгөөд хүйсийн хувьд харьцангуй тэнцвэртэй байдаг. Тэд биеэ үнэлэхээс эхлээд тайчих клубт ажиллах, интернетээр энэ чиглэлийн ажил эрхэлдэг байна.

            Судалгааг удирдсан доктор Тресей Сагар “Энэ салбарт ажиллаж буй оюутнууд өөрсдийнхөө тухай маш чанд нууцалдаг. Учир нь нийгмийн зүгээс, гэр бүл, найз нөхдийн зүгээс ирэх шүүмжлэлээс эмээдэг” гэж ярьжээ.

            Мөн Их Британий их сургуулиуд төлбөрийн асуудлаас улбаалж секс салбарт ажиллаж буй оюутнуудад илүү анхаарал хандуулах нь зүйтэй гэжээ. Тус салбарт ажиллаж буй оюутнуудаас авсан судалгаагаар мөнгө энэ ажлыг эхлэх ганц гол сэдэл биш гэдэг нь илэрхий болжээ. Тухайлахад тавны гурав нь энэ ажлыг зугаатай гэж үзсэн, 54 хувь нь сонирхсоны үндсэн дээр орсон, харин 44 хувь нь бэлгийн ханамж авах зорилгоор орсон гэж хариулжээ.

            Гэхдээ  нэгэнт л хөл тавьсан бол гарахад маш хэцүү байдгийг оролцогчид хэлснээр зогсохгүй, ажлын талбараа “аюултай” гэж тодорхойлжээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй