Өвөрхангай аймгийн Сант суманд тарваган тахал гарчээ. Тус сумын нэгдүгээр багийн 15 настай С.Мягмарсүрэн тарваган тахлаар өвчилсөн байна. Сант сум тахлын голомтгүй. Харин хүүгийн гэрийнхэн аймгийн төвөөс худалдаж авсан тарваганы давсгийг түүхийгээр нь залгиулснаас болж хүү тарваган тахлын залгиур хоолойн хэлбэрээр өвчилснийг шинжилгээгээр тогтоогоод байна. Одоогийн байдлаар 54 хүн нэгдүгээр зэргийн хавьталттай байна. Сумын Засаг даргын захирамжаар зургаан хоногийн хорио цээрийн дэглэм тогтоожээ.
Мэргэжлийн хяналт, онцгой байдал, гоц халдварт зэрэг байгууллагынхан ариутгал халдваргүйжүүлэлт, тандан судалгаа хийж байна. Хүүгийн бие сайжирч байгаа гэж МХЕГ-аас мэдээллээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт