ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Үсээ хайчлахгүйгээр наалдсан бохь салгах арга

    Бохь зажилж унтаад өглөө сэрэхэд олон газарт үсэнд бохинд наалдсан байх нь ямар ч хар дарсан зүүднээс муухай билээ. Үсэндээ бохь нааснаас болоод үснийхээ засалтыг бүр мөсөн өөрчилсөн тохиолдол элбэг. Эсвэл бохьтой хэсгийг нь хайчилж аваад тэр хэсгийг нь ургатал үсээ боож явах ч бий. Тэгвэл үсээ хайчлахгүйгээр наалдсан бохийг гэрийн нөхцөлд маш амархан салгах аргыг танилцуулж байна. Танд ердөө ургамлын тос, сам, шампунь, арчуур хэрэгтэй. Юун түрүүнд бохь болсон үсээ салгаж аваад бусад хэсгийг нь тусгаарлаж бооно. Бохины ойр орчимд тосоо түрхээд, сайтар тарааж өгнө. Дараа нь том шүдтэй самаар бага багаар самнаж, бохийг салгаж авна. Бохио бүрэн салгасны дараа мэдээж үсээ шампундаж угаана. Ургамлын тосыг вазелин, мөс, лемоны шүүс, хүнсний зуурсан сода зэргээр орлуулж, туршиж болно. Мөн шүдний оо, майонез, нүүрний тос, архи гээд үсээ хайчлахын өмнө бохь салгах олон арга байдаг юм байна шүү!!!

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй