Оросын Алс Дорнодод орших Уссури дүүрэгт бас нэгэн аюул нүүрлэжээ. Хоёрхон сарын өмнө тус дүүрэг Гони хар салхинд өртөж их хэмжээний хохирол амссан билээ. Тэгвэл идэш тэжээл хомс болсны уршгаар хоёр бамбаруушаа дагуулсан өлсгөлөн эмэгчин баавгай үе үе гудамжинд орж ирэх болжээ. Нийт 168 мянган хүн амтай энэхүү суурингийн удирдлага дунд сургуулийн сурагчдыг ойролцоох ой модонд зугаалахгүй байхыг үүрэг болгож, ард иргэддээ анхааруулга хүргүүлээд байна. Он гарснаас хойш Оросын Алс Дорнодод өлсгөлөн баавгайд найман хүн хазуулсан бол нэг хүн амь эрсэджээ. Хууль сахиулагчид мөн зургаан амьтныг буудаж унагахаас өөр аргагүйд хүрчээ. Сүүлийн жилүүдэд хүрэн болон Гималайн баавгайн тоо толгой эрс нэмэгдэж 2500-3000 хэмээн тоологдож байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт