ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Канадын Ерөнхий сайдад халдахыг завдлаа

    Халдлага гарах үеэр Стефан Харперийг яаравчлан хамгаалж аюулгүй газар хүргэсэн байна. Тус улсын хууль сахиулагчдын мэдэгдэж байгаагаар халдлагыг лалын бүлгэмийн гишүүн үйлдсэн хэмээж байгаа бөгөөд холбогдох этгээдүүдийг эрэн сурвалжлан хот даяар өндөржүүлсэн байдал зарлаад байгаа гэжээ. Халдлагын үеэр нэг цэрэг амиа алдаж нэг цэрэг шархадсан байна. Амиа алдсан цэрэг Оттава хотын үндэсний цэргийн бүрэлдэхүүнд багтдаг байжээ. 

    Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар зэвсэгт этгээдийг Майкл Зихаф Бибау гэдэг юм байна. Канад улс өнгөрсөн 7 хоногт Лалын улсын эсрэг хориг арга хэмжээ авч, агаарын дайралт хийх үйл ажиллагаанд нэгдэхээ мэдэгдсэнээс үүдэн энэхүү халдлагыг хийсэн байж болзошгүй хэмээн шинжээчид таамаглаж байгаа юм. 

    Халдлага маш хурдан хугацаанд болж өнгөрсөн бөгөөд хэрэгтэн Засгийн газрын ордны ойролцоо хар машинтай ирж зогссон даруйдаа дурантай буутай гарч ирээд дарааллан 3 буудсаны дараа хамгаалах албаныхан хариу буудаж түүнийг хөнөөжээ.

    Болсон явдалтай холбогдуулан Канад дахь АНУ-ын элчин сайдын яамдууд ч мөн адил өндөржүүлсэн хамгаалалтад байгаа юм байна. АНУ-ын цагаан ордны төлөөлөгчийн мэдэгдсэнээр тус улсын ерөнхийлөгч Барак Обама халдлагын дараа Стефан Харпертай утсаар холбоо барьж энэ үед бид улам ойрхон хамтран ажиллах хэрэгтэй гэсэн байна. 

    Оттавад болсон буудалцаан /газрын зураг дээр/


    “War Memorial”-Дайны дурсгалын цогцолбор. Зэвсэгт этгээд уг цогцолборын хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байсан Канадын цэргийн хүчний байлдагчийг буудан хөнөөжээ.
    Зэвсэгт этгээд байлдагчийг хөнөөчихөөд парламентын ордны олон нийтийн өргөө рүү нэвтрэн орж гал нээсэн байна.
    Оттавагийн Цагдаагийн алба “Rideau” төвийн ойр орчимд ямар ч буудалцаан болоогүй гэж мэдэгдэв.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй