ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Тоть болох гэж чихээ огтолсон эр

    Тэжээвэр тоть шувуунууддаа ухаангүй хайртай Тед Ричардсон хэмээх Англи эр тотьнуудтайгаа адилхан төрхтэй болохыг ихэд эрмэлздэг. Тэр нүдэндээ өнгийн шивээс хийлгээд зогсолгүй саяхан зургаан цагийн турш хүнд мэс засалд орж хоёр чихээ авахуулжээ. 

    Тэрээр нэгэн сонинд ярилцлага өгөхдөө: Надад энэ бүгд үнэхээр гайхалтай санагдаж байна. Амьдралд минь тохиолдсон хамгийн сайхан зүйл миний чихний мэс засал байх. Би толинд харах ямар дуртай гээч. Хамгийн гол нь би хайртай тотьнуудтайгаа аль болох л адилхан байхыг хүсдэг, одоо би үсээ ургуулж байна. Хангалттай урт болохоор нь үсээ тэдэнтэй адил өнгөөр будуулна” хэмээн ярилцлага өгчээ.

    Гутлын үйлдвэрт ажилладаг энэ хүнд хамгаалалтын нүдний шилээ зүүхэд хүндрэлтэй байгаагаас өөрөөр гадаад төрхөө өөрчилсөн нь ямар ч асуудалгүй байгаа гэнэ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй