Өдөрт 11 цаг оффисийн ширээнээс гинжтэй сууж ажилласнаас илүү буюу 50 мянган фунтыг нэг сард олдог Като Хоебен өөрийгөө бизнес эрхэлдэг төрлийн хүн гэж огт боддоггүй явжээ. Тэрээр хамгийн их дурладаг дуртай хөгжмийн урлагтайгаа амьдралаа холбож улмаар амжилтанд хүрсэн байна. Като Хоебен хамгийн сүүлд “Өөрийнхөө сонирхлыг яаж мөнгө болгох вэ: The Lifestyle Entrepreneur” нэртэй ном хэвлүүлжээ. Энэ номыг уншсан Америк хөлбөмбөгийн тамирчин Льюис Хаус гэмтэлтэй байх хугацаандаа өөрийн гэсэн онлайн медиа компани нээж сая сая долларын ашигтай ажиллах болжээ.
Като Хоебен найз бүсгүйтэйгээ илүү их цагийг хамт өнгөрүүлэхийн тулд 30 нас шүргэж байх үедээ ажлаасаа гарчээ. Санхүүгийн баталгаат байдал нь ганхаж эхлэх үед Като худалдааны хэдэн веб сайтад гишүүн болсон байна. /Та peopleperhour.com, fiverr.com, taskrabbit зэрэг цахим хуудсанд хандан өөрийн үзүүлэх үйлчилгээг дэлхийн хаана ч суугаа хэн гуайд ч хүргэх боломжтой./ Тун удалгүй AudioJungle /дуу, дүрс бичлэг, гэрэл зураг зэргийг худалдах боломжтой цахим хуудас/ сайтаар дамжуулан өөрийнхөө зохиосон хөгжмийг цөөн хүнд худалдаж чадсан байна. Улмаар лавшруулан судалж, интернет худалдаагаар тогтмол орлоготой болох боломжтойг ойлгосон тэр өдрөөс хойш хэдэн жил өнгөрч Като 35 настай болжээ. Өнөөдөр тэрээр аль нэг компанид харьяалагдахгүй, сард 50 мянган фунт олж байна. Тэрээр яг одоо гэрээсээ web design, хөгжим, цэвэр англи акцентаа ашиглан реклам, сурталчилгаанд дуу оруулалт хийж, зөвхөн дуу оруулалтын бизнесээсээ сард 2 мянган ам.доллар олж байна. Өөрөөр хэлбэл Като өнөөдөр бичсэн номоо оролцуулаад орлогын дөрвөн өөр эх сурвалжтай болжээ. Хүний дор ажиллахгүйгээр өөрийгөө хөгжүүлж амьдралын хэв маягаа бизнес болох таван алхмыг Като тодорхойлсныг тун удахгүй орчуулан хүргэх болно.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт