
"Төмөр нар" монголын уран сайхны кино дэлгэцнээ тун удахгүй гарах гэж байна. Энэхүү кинонд Ерөнхий найруулагчаар Л.Ган-Эрдэнэ, Зохиолч продюсер Ж.Буянтөгс, Продюсер П.Бэрхээдэй, С.Орхонтуул нарын баг хамт олон ажилласан байна. Тус кинонд хүүхэд насны алдаа оноо, гэнэн томоогүй үйлдэл болон одоогийн нийгмийн бодит байдлыг харуулдаг. Хүүхэд хэрхэн төлөвшихөөс ямар хүн болохын эхлэл тавигддаг. Өнөөөдрийн үйлдэл маргаашийн дадал болдог. Хүүхдийн ёс зүйн хүмүүжил эцэг эхчүүдээс шууд хамааралтай гэсэн мессежийг нийгэмд дамжуулахыг зорьжээ. Бид үр хүүхдийнхээ толь болж байдаг ба таны орон зай таны гэр бүлд нөлөөлдөг гэдгийг ухамсарлаж ирээдүйнхээ төлөө зөв амьдрах нь чухал. Уг уран бүтээлдээ олон олон санааг шингээсэн бөгөөд хүүхэд насандаа гэрэл гэгээтэй сайхан амьдрах хэрэгтэй гэдгийг үзэгч та бүхэндээ хүргэх болно. Хүүхдийн хорих газрын эрээн бараантай амьдралыг харуулсан ч түүнээс ухаарах ухаарал , амьдралын утга учир, эрх чөлөөний үнэ цэнийг илэрхийлэх сонин содон, нэгийг ойлгож хоёрыг тунгаахаар кино болсон гэж уран бүтээлчид нь мэдэгдэж байна.

МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт