Харамсалтай нь үр хүүхдэдээ тамхи татуулж, архи уулгаж дүрс бичлэг хийж зугаацдаг “сайн” эцэг эх манайхаас өөр улсад ч байдаг бололтой. Их Бриатний Dailymail цахим хуудсанд нийтлэгдсэн доорх дүрс бичлэг олон хүний дургүй, зэвүүцлийг хүргэж байна. Хөлд ороод удаагүй хүүдээ тамхи татуулж, шар айраг уулган инээлдэж байгаа хүмүүс бол Румын улсын иргэд аж. Дүрс бичлэгт тэд “Эр хүн ингэх л ёстой” гэж хэлэн инээлдэж байгаа юм байна. Харин энэ бүх үйл явдал Испани улсын задгай кафед болжээ. Энэхүү бичлэгийг үзсэн Их Британичууд хүүг өрөвдөж, эцэг эхэд нь хуулийн дагуу шийтгэл хүлээлгэвэл зохистой гэжээ. Мөн хэрэв энэ үйл явдал Англид болсон бол тус кафед байгаа бусад үйлчлүүлэгчид хууль хяналтын байгууллагад мэдэгдэх байсан, харамсалтай нь Испаничууд үл тоолоо гэх зэргээр сэтгэгдэл бичжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт