Шархны ленттэй хүн байна уу гэж дуу алдмаар энэхүү нүүр будалтыг Youtube хуудасны од Клое Морелло хийжээ. Тэрээр аймшгийн баярт зориулж энэхүү нүд хальтрам будалтыг хэрхэн хийхийг зааж байна. Гоожсон цусыг хийхэд Клоед хурдан хатдаг резин, соривны вакс, латекс, даавуу хэрэг болсон байна. Мөн хиймэл цус гоожуулжээ. Хурдан хатдаг резинийг мэргэжлийн жүжигчид ихэвчлэн хиймэл үсээ тогтооход хэрэглэдэг гэнэ. Тэрээр ийм нүүр будалттайгаар хуриманд, албан ёсны арга хэмжээнд, төгсөлтийн үдэшлэгт эсвэл Кайли Женнерийн 18 насны төрсөн өдрийн баярт явахад нэн тохиромжтой гэж даажигнасан байна. Уншигчиддаа сонирхуулахад Youtube-н влоггер Клое Морелло нь Австралийн Сидней хотод амьдардаг, анх нүүр будах тухай зөвлөмж, аргачлал зааж олонд танигджээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт