БНХАУ-ын төрийн тэргүүн Си Зиньпин, тэргүүн хатагтайн хамт Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсад төрийн айлчлал хийж байна. Уг айлчлалыг тохиолдуулан Хатан хаан хоёрдугаар Элизабет Букингемийн ордонд төрийн хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулав. Хүлээн авалтын гол чимэг нь Кэмбрижийн гүнгийн авхай Кейт Миддлтон байж олны харааг эрхгүй булааж байв. Английн залуухан, гоо үзэсгэлэн төгөлдөр гүнж Кейт улаан өнгийн даашинз өмсөж Хатан хаан Элизабетийн титмээр тэргүүнээ чимсэн байлаа. Хоёр улсын эдийн засгийн харилцаа холбоог улам батжуулах зорилготой БНХАУ-ын төрийн тэргүүний дөрөв хоногийн айлчлал ийнхүү ёслол төгөлдөр эхэллээ. Элизабет хатан хаан, Хунтайж Филип нарын зохион байгуулсан төрийн хүндэтгэлийн хүлээн авалтад 170 гаруй хүндэт зочин оролцсон бөгөөд Кэмбрижийн гүнгийн авхайн хувьд энэ удаагийнх анхны төрийн хүндэтгэлийн оройн зоог аж.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт