2014 оны 10-р сарын байдлаар Монгол улсад түүхэн хүний нэртэй хичнээн хүн амьдарч байгаа талаарх судалгааг Улсын бүртгэлийн Ерөнхий газраас танилцуулжээ. Энэхүү судалгаанд эмэгтэй нэрсийг их эзэн Чингис хааны залуу, ухаант гэргий Хулан тэргүүлжээ. Өнөөдөр Хулан нэртэй 11459 хүн амьдарч байна. Харин Чингис хааны хүүхэд ахуйн нэр Тэмүүжин эрэгтэй нэрс дундаас хамгийн их буюу 6508 байна. Цаашилбал эрэгтэй нэрээс Чингис 556, Есүхэй 419, Билгүүдэй 480, Хасар 212, Өгөөдэй 152, Боорчи 86, Цагаадай 52, Лэгдэн 38, Хүлэгү 21, Зэлэм 19, Толуй 15, Жамух 11, Цогттайж 5 байна. Мөн ганцхан хүн Тоорил нэртэй байгааг онцлон дурдах нь зүйтэй. Харин эмэгтэй нэрсээс Хулан хатны дараа Мандухай сэцэн хатны нэр 872, Бөртэ-Үжин хатан 297, Дондогдулам 103, Өэлүн 63 байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт