ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Сайхан арьстай болохын тулд эдгээр хүнсийг хэрэглэ

    Сайхан арьстай болох нууц зөвхөн гоо сайхны бүтээгдэхүүнээс хамааралтай бус. Таны юу идэх, мөн юу идэхгүй байх вэ гэдэг нь таны гоо сайхантай шууд хамааралтай байдаг. Сайхан арьстай болохыг хүсэж байвал хоол хүнсэндээ сайтар анхаарах хэрэгтэй. 

    Толигор, үрчлээгүй арьстай болохын тулд: Гүзээлзгэнэ, чинжүү, жүрж, брокколи, хан боргоцой, буржгар байцаа, киви түлхүү хэрэглэ. 

    Дээр дурдагдсан хүнсний ногоо, жимс бүгд С амин дэм, коллаген болон нийлэгээр баялаг учир эрт хөгшрөлт явагдах, үрчлээтэхээс арьсыг сэргийлж чаддаг. Өөх тостой хоол их хэрэглэдэг хүмүүстэй харьцуулахад С амин дэм хоол хүнсэндээ түлхүү хэрэглэдэг хүмүүс орой хөгширдөг ажээ. 

    Цэвэрхэн, тунгалаг арьстай болохын тулд: Шинэхэн яргай загас болон бүх төрлийн загасны мах болон ногоон навчит ургамлууд: Бууцай, жууцай гэх мэт. 

    Ногоон навчит хүнсний ногоо болон загасны мах нь Омега-3 хэмээх арьсны эрүүл мэндэд нэн чухал амин дэмийг агуулдаг. Хэрэв таны арьсан дээр батгат үрэвсэл гардаг бол та хүнсэндээ загасны мах болон ногоон навчит хүнсний ногоо түлхүү хэрэглэх зайлшгүй шаардлагатай. 

    Эрүүл, чийглэг арьстай болохын тулд: Каффейны агууламжгүй, органик ногоон цай, ус 

    Саяхан "Journal of Nutrition" сэтгүүлд хийгдсэн судалгаанд ногоон цай цусны эргэлтийг сайжруулан, арьсанд хэрэгцээтэй ус чийгийг нэн хурдан өгдөг тухай нэгэн судалгаа хийсэн байдаг. Ногоон цайнд polyphenols хэмээх арьсанд нэн хэрэгцээтэй антиоксидант их хэмжээгээр агуулагддаг. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй