Цаг нөхцөөж байгаа хүн бол 30 секундийг амьсгалаа түгжээд л өнгөрүүлчихэж болно. Гэтэл нэг минут ч хүрэхгүй энэ хугацаанд үнэхээр олон зүйл амжуулж болдог байна.
Стресстэй ажлын өдөр танд бясалгал хийх 30 секунд заавал хэрэгтэй. Нүдээ аниад, хэд сайхан гүнзгий амьсгална. Та яг одоо туршаад үзээрэй. Таны тархи толгой амарч, стресс, бухимдал арилах болно. Та бясалгалыг илүү гүнзгий судлахыг хүсвэл Mindfulness нэртэй аппликейшнийг туршаад үзээрэй.
Суниаж биеийн чилээгээ гаргахад 30 секунд л хангалттай. Өдөрт олон удаа сунгалт хийвэл таны бие улам л уян болно.
Itunes-тэй тохиолдолд дуртай цомгоо хэн нэгэн онцгой хүнд бэлэглэхэд 30 секунд хангалттай.
Гар утсаар ч бай, интернетээр ч бай хэн нэгэнд тусламжийн гараа сунгахад 30 секунд.
Утасныхаа stopwatch-ийг тохируулж байгаад 30 секундэд гар дээрээ суниаж, сууж босвол хичнээн амьсгаадахаа хараарай.
Гар утсандаа Unique Daily Affirmations шиг аппликейшн суулгах, эсвэл интернетээс ухаарал хайрлаж, урам зориг сэргээсэн үнэн үг олж уншихад 30 секунд.
Өнөөдөр, энэ долоо хоногт, энэ сард, энэ жилд хийж гүйцэлдүүлэх шаардлагатай зорилт тодорхойлоход 30 секунд. Жишээлэхэд би жингээ хаях гэж байгаа учраас будаан дээр майонез түрхэж идэхгүй гэх мэт. Утсандаа Smart Goal аппликейшнийг суулгаж болно.
Sleep Cycle шиг аппликейшнүүд таныг шөнө хэр чанартай унтаж байгаагаа мэдэхэд тусална.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт