Бид бүгд л "бохир" бол аюултай гэдгийг мэддэг. Гэхдээ арьсанд гадны бичил биетүүдээс хамгаалах олон төрлийн бактерууд байдаг гэдгийг сонссон байх. Хүн бүр хэрхэн зөв хооллох талаар сайн мэддэг боловч зөв "цэвэр" байх талаар төдийлөн сайн мэддэггүй гэж "Микробиомын асуудлыг шийдэх нь" номын зохиогч, "Эмэгтэйчүүдийн Хоол Боловсруулалт Судалгааны Төв"-ийг үүсгэн байгуулагч Robynne Chutkan зөвлөж байна. Арьсанд хүрэлцэх бохир болон биет нь хортой юу ашигтай юу гэдгийг таны микробиомууд ялгаж салгаж байдаг.
Савангийн үүрэг бол бохирдлыг арилгах байдаг. Гэхдээ бактерийн эсрэг /anti-bacterial/ саван нь химийн найрлага ихтэй байдаг тул арьсны ашигтай бактерийг устгаж дархлааг сулруулж байдаг. Хэрэв өдөр бүр савандаж усанд ордог бол арьсны эмгэг, батга, үрчлээтэх нөхцлийг бэлдэж өгч байна гэсэн үг юм. Дасгал хийж хөлөрсний дараа савандахгүй усанд орох нь зүйтэй.
Гар ариутгагч хэрэглэхэд ашигтай бактериуд устаж халдварын нян тусах магадлал өндөрсдөг.
Таны хамт ажилладаг юм уу эргэн тойрны хүмүүс найтааж, ханиаж байсан ч гэсэн бактерийн эсрэг саван хэрэглэх хэрэггүй. Ханиад бол вирусээр халддаг болохоос бактери биш. Энгийн савангаар бүлээн усанд дор хаяж 20 секундээс дутуугүй хугацаанд гараа угаах хэрэгтэй.
Бактерийн эсрэг саван, шампунь, гар ариутгагч авахаас татгалз. Усанд орохдоо шаардлагагүй бол савандахгүй бай. Гэр, машиндаа агаар салхи оруулж цонхоо нээн ашигтай бактери "олж" ав. Боловсруулсан бүтээгдэхүүнээс татгалз. Ерөнхийдөө бол хөрсний гаралтай бохирдал таны биед сайн гэж ойлгоорой.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт