“Жоржтауны аяганбялуу” гэх нарийн боовны үйлдвэрийн эзэн эгч дүүс Катерине Берман, Софи ЛаМонтагне нар өдөр бүр бөөн бөөн амттан дунд ажиллаж амьдардаг хэдий ч нийт 45 кг жин хаяж чаджээ. Катерине, Софи хоёрын турсан түүх бол идэх дуртай хүнснээс татгалзаж, хорилгүйгээр жингээ хасах хүсэл эрмэлзэлтэй байгаа бүсгүйчүүдэд яг тохирох нууц юм.
Катерине хөл хүнд үедээ 27 кг жин нэмсэн бол Софигийн “буяны тарга” 18 кг татсан байна. Тэд 45 кг жинг есөн сарын хугацаанд алгуур хаясан байна. Яаж чадав гэж үү? Тэд нарийн боовчин хүмүүс учир хоолны дэглэм барина гэдэг тэдний амьдралын хэв маягаас эрс ялгаатай санагдах нь аргагүй. Катерине “Бид ямар ч экстрем арга хэрэглээгүй” гэж People сэтгүүлд ярьжээ.
Бүр тодруулбал эгч дүүс өдөрт 10 км алхдаг. Долоо хоногийн таван өдөр тогтмол 10 км алхана. Үүний зэрэгцээ хамгийн дуртай хоол хүнсээ мэдрэмжтэйгээр порцолж иддэг байна. Өглөөний цайндаа өндөг, шарсан талх, жимс иднэ. Өдрийн хоолонд шөл, хачиртай талх сонгоно. Цаашилбал оройн хоолондоо гриллдсэн тахиа, салмон загасыг ногоо, төмсөөр хачирлан иддэг байна. Харин тэдний хийдэг арааны шүлс асгаруулам аяган бялууны тухайд бол “Өдөрт нэг хүн нэгийг иднэ. Нэгээс илүүг идэх бол хуваана” гэсэн бяцхан зальжин дүрэмтэй аж. Мөн хоёулаа турах зорилго тавьсан тул бие биенээ зоригжуулж, урамшуулан, хянаж 45 кг илүүдэл жингээ амжилттай хаяжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт