Хэнтий аймгийн Норовлин суманд хээрийн түймэр гарсан тухай ОБЕГ мэдээллээ. Норовлин сумын Баян-Өлзийт багийн /сумаас зүүн урагш 27 км/ “Шалз” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.10.18-ны өдрийн 16:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 2 автомашин, Норовлин сумаас 44 иргэн, 6 автомашин, Дорнод аймгийн Цагаан-Овоо, Баян-Уул сумдаас 60 иргэн, 7 автомашин, нийт 140 хүн, 16 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Түүнчлэн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Агар багийн /сумын төвөөс баруун хойд зүгт 80 км/ “Буриадын голын-Ямаат” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.10.13-ны өдрийн 17:07 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, Хилийн 0257 дугаар ангийн 6 алба хаагч, орон нутгийн 19 иргэн, 1 автомашинтай, 5 мотоцикль, нийт 37 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.10.17-ны өдрийн 11:00 цагт цурамд оруулан, 2015.10.18-ны өдрийн 12:50 цагт бүрэн унтрааж тус сумын Засаг даргын тамгын газрын дарга Б, байгаль орчны хяналтын улсын байцаагч М багийн Засаг дарга Н, байгаль хамгаалагч Ш нарт хүлээлгэн өгсөн байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт