Холливудын хамгийн царайлаг залуусын нэг Леонардо Ди Каприотай болзож байсан бүсгүйчүүд үргэлж л бусдын анхаарлын төвд байсаар ирсэн. Түүний болзож байсан бүсгүйчүүдийн олонх нь урт сайхан хөл, гоолиг өндөр биеэрээ гайхуулсан Викториа Секретийн алдарт загвар өмсөгч бүсгүйчүүд байсан нь түүнд ямар эмэгтэйчүүд таалагддагийг илтгэх мэт.
Рианна

Тэднийг энэ онд хэд хэдэн арга хэмжээ, үдэшлэгт хамт явснаас нь болж болзож байгаа гэсэн цуурхал дэгдсэн ч үнэн хэрэгтээ Рианна Леогийн дотны найз Richie Akiva-тай болзож байсан юм.
Toni Garrn

Викториа Секретийн загвар өмсөгч, Герман бүсгүй Леотой нэг жил зургаан сар болзоод 2014 оны арван хоёрдугаар сард салсан.
__oPt.jpg)
Kat Torres

Дотуур хувцасны модель Кат Торрес алдарт жүжигчинтэй 2013 онд болзож байсан.

Erin Heatherton

Бас дахин нэг загвар өмсөгч. Викториа Секретийн сахиусан тэнгэр Эрин Лео нар 2011-2012 оны хооронд болздог байсан.

Blake Lively

Жүжигчин Блейк Ливли, Леонардо нар 2011 онд таван сарын турш хайрын романс үүсгэсэн билээ.

Anne Vyalitsyna

2011 оны Викториа Секретийн загварын шоуны үеэр Адам Левайн "Moves Like Jagger" нэртэй дуугаа тайзан дээр дуулж байх үеэрээ тайзан дээр загвар үзүүлж байсан бүсгүйг үнссэн үзүүлбэрийг санаж байна уу? Тэр үзэсгэлэнт бүсгүй 2009 онд Леотой болзож байсан орос гоо үзэсгэлэн байсан юм.

Bar Refaeli

Мөн л загвар өмсөгч Бар болон Лео нар 2005 онд Лас Вегаст болсон нэгэн үдэшлэгний үеэр танилцсан бөгөөд зургаан жилийн турш хамт байсны эцэст 2011 онд хоёр тийш болсон. Энэ нь Леогийн нэг бүсгүйтэй хамгийн удаан өнгөрүүлсэн цаг хугацаа байж болох юм. Энгийн хүмүүсийн амьдралд зургаан жилийн дотор юу эс тохиолдох билээ.

Gisele Bundchen

Дэлхийн хамгийн сайхан биетэй бүсгүй, хамгийн өндөр орлоготой модель Gisele Bundchen Лео нар 2000-2005 оны хооронд үерхэж байв.

Eva Herzigova

Чех загвар өмсөгч Eva Herzigova болон Леонардо нар 1998 онд хоёр сар үргэлжилсэн хайрын романсыг бий болгосон билээ.
Amber Valletta

Леонардогийн найзуудын хэлснээр 1998 онд Лео түүний зургийг нэгэн сэтгүүл дээрээс харсан даруйдаа дурлаж, нэг ёсондоо "араас нь гүйсэн" гэдэг.

Helena Christensen

Хамгийн анхны Викториа Секретийн модель Хелена болон Лео нар 1997 онд хэд хэдэн үдэшлэгт хамт явж байв.

Kristen Zang

Хосууд хамтдаа тун аз жаргалтай цаг хугацааг өнгөрүүлсэн ч Титаник кино нээлтээ хийх үеэр хоёр тийш болсон юм.

Naomi Campbell

Супер модель Наоми болон Лео нар 1995 онд болздог байсан бөгөөд тэр үеийнхээ хамгийн халуухан хосуудын нэг байв.
Bridget Hall
Брижет Холл магадгүй Леогийн хамгийн анхны загвар өмсөгч найз охин байсан байх...
![]()
Kelly Rohrbach, 2015 он !
Усны хувцасны модель Келли, Лео нар яг одоогоор болзож буй.

МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт