Ажил эрхэлж байгаа хөл хүнд эмэгтэйчүүд жирэмсний хяналтад орж, тогтмол эмчид үзүүлэх, шинжилгээ хийлгэхэд ихээхэн хүндрэл учирдаг. Нэгдүгээрт улсын эмнэлгийн ачааллаас улбаалж, ажлаасаа олон цагаар чөлөө авах нь эргээд хөл хүнд эхчүүдийн цалин, хөдөлмөрийн хөлс буурахад нөлөөлдөг. Хоёрдугаарт жирэмсний хяналт, шинжилгээнд хамрагдсанаар эрхэлж буй ажлын бүтээмж буурдаг учир зарим тохиолдолд жирэмсний хяналтад орохгүй байх, орсон ч тогтмол үзүүлэхгүй байх нь олонтаа. Яг энэ асуудлаар нийслэлийн Налайх дүүргийн эмч нар уриалга гаргасан байна. Хөл хүнд эхчүүдийг албан газар, ажил олгогчдын зүгээс дэмжих агуулгатай энэхүү уриалгыг Hiub онцлон танилцуулж байна.
Налайх дүүргийн хэмжээнд төрөлт нэмэгдэж, хүн ам жилээс жилд өсч, одоогоор 34547-д хүрээд байна.Гэвч жирэмсэн эхчүүд цаг тухайд нь Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн хяналтад орохгүй, эмчийн үзлэгтээ тогтмол хамрагдахгүй байгаагаас шалтгаалан ураг амьгүй төрөх, эмнэлгийн бус нөхцөлд гэртээ төрөх, эх, хүүхдийн эндэгдэл гарах нөхцөл, шалтгаан тууштай буурахгүй байна. Иймд дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн нийт байгууллагын удирдлагууд та бүхэн өөрийн байгууллагадаа ажиллаж байгаа жирэмсэн эхчүүдийг эмчийн хяналтад орох, үзлэг шинжилгээнд тогтмол хамрагдах бололцоо нөхцлийг хангаж, чөлөө олгож байхыг уриалж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт