ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хүнсний бүтээгдэхүүн хадгалах стандарт

     

    Талх

    Ариун цэвэр, аюулгүй байдлын шаардлага хангасан нөхцөлд 0.4 кг ба түүнээс дээш жинтэй талхыг 48 цаг, 0.4 кг-с доош жинтэй талхыг 72 цаг хадгална.

    Боорцог

    Биологийн хөөлгөгчтэй энгийн орцтой бүтээгдэхүүнийг 7 хоног, баялаг орцтой бүтээгдэхүүнийг 10 хоног, химийн хөөлгөгчтэй буюу хөөлгөгчгүй энгийн орцтой бүтээгдэхүүнийг 15 хоног, баялаг орцтой бүтээгдэхүүнийг /16 ба түүнээс дээш хувийн тослог агуулсан/ 30 хоног, ургамлын тосонд чанасан бүтэгдэхүүнийг 15 хоног хадгална.

    Амтлаг боов

    Амтлаг боов буюу чаналгын гурилан бүтээгдэхүүн, тухайлахад энгийн орцтой мушгиаг 7 хоног, баялаг орцтой мушгиаг 14 хоног, маахуур, мааюурыг 14 хоног, танзуурыг 18 хоног хадгална.

    Хэрчсэн гурил

    65%-с ихгүй агаарын харьцангүй чийглэгтэй, 60С-100С температурт энгийн орцтой хэрчсэн гурилыг 3-с ихгүй, өндөгтэй хэрчсэн гурилыг 1-с ихгүй хоног;
     

    Бялуун төрлийн бүтээгдэхүүн

    Цөцгийн кремтэй бүтээгдэхүүнийг 0-оос +60С температуртай агуулах буюу хөргөх төхөөрөмжид 36 цаг, уургийн буюу жимс жимсгэний чанамалтай бүтээгдэхүүнийг 72 цаг, өрмөнцөрөн суурьтай кремээр чимэглээгүй бүтээгдэхүүнийг 150С-210С температуртай 75%-с ихгүй агаарын харьцангуй чийглэгтэй агуулахад нарны гэрлийн шууд тусгалаас хамгаалагдсан нөхцөлд 2 сар; Жигнэмэгийг 3 сар, өрмөнцөрийг 2 сар тус тус хадгална.


    Гоймон

    Хортон мэрэгчгүй, цэвэр, хуурай, +300С-ээс ихгүй температурт, 75%-с дээшгүй агаарын харьцангуй чийглэгтэй агуулахад шалнаас 20 см-ийн өндөрт, хананаас 50 см-ийн зайд хөндий, нарийн, туузан, дүрслэг гоймонг 1 жил, савхан гоймонг 1 сар хадгална.


    Зөөлөн чихэр

    Хуурай, цэвэр, агааржуулалт сайтай, гаднын үнэргүй, хортон мэрэгчгүй, 75%-с ихгүй агаарын харьцангүй чийглэгтэй, 150С-210С температуртай, нарны шууд тусгалаас хамгаалсан агуулахад шоколадан өнгөлгөөтэй, ширхэгчлэн боосон чихрийг 4 сар, ширхэгчлэн боогоогүй чихрийг 3 сар, шоколадан өнгөлгөөтэй жимс, жимсгэнэ, жимс-цэлцэгнүүртэй зөөлөн чихрийг 10 сар, өнгөлгөөгүй ширхэгчлэн боосон чихрийг 1.5 сар хадгална.


    Эх сурвалж: МХЕГ

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй