ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    1.8 тэрбум төгрөгөөр БГД-ийн Цагдаагийн II хэлтэс шинэ байртай болов

    Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс шинэ байртай боллоо. Шинэ байрны нээлтийн ёслол 16-ны өдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, ЦЕГ-ын Санхүү, ар талын газрын дарга, туслах комиссор Б.Амарсайхан, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, туслах комиссор Ч.Болдбаатар, Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Д.Дэлгэрбат, Засаг дарга Д.Оросоо, Ажлын албаны дарга П.Цэцэгмаа, Засаг даргын орлогч Г.Энхболд, Т.Нямцэцэг, Цагдаагийн II хэлтсийн дарга Г.Цэргийнхүү нар болон холбогдох албаны хүмүүс хүрэлцэн ирж хэлтсийн байртай танилцлаа. Тус барилгыг 1.8 тэрбум 7 сая төгрөгийн өртгөөр 2014-2015 оны Нийслэлийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж барьсан бөгөөд дүүргийн ИТХ-ын 2015 оны 09-р сарын 28-ны өдрийн 25/02 тогтоолоор Цагдаагийн хэлтсийн тавилга, тоног төхөөрөмж авахад зориулж 40 сая төгрөг төсөвлөн хэлтсийн байрны тохижилт болон алба хаагчдын хэвийн ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлж өгчээ. Мөн Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд С.Эрдэнэ, С.Одонтуяа болон дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын дэмжлэгээр энэ онд дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн 80 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Цагдаагийн I, II хэлтсийн камерын хяналтын системийг сайжруулах төслийг санхүүжүүлэн хэрэгжүүлж байна гэж мэдээллээ.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй