
ХУД-ийн түүхт 50 жилийн ойд зориулсан энэ намрын анхны хишиг барилдаан амжилттай болж өндөрлөлөө. Богд хайрханы хишиг барилдаанд улсын цолтой 25, аймаг, цэргийн арслан 54, аймаг, цэргийн заан 17, аймаг, цэргийн харцага 24, аймаг, цэргийн начин 61, залуу бөх 75 гээд нийт 256 хүчтэн уран мэхийг уралдуулан, хүчийг үзэн барилдсан байна. Тус барилдаанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Хилчин спорт хорооны бөх улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, Увс аймгийн Давст сумын харьяат, Алдар спорт хорооны бөх улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэж, Их шөвөгт Увс аймгийн Ховд сумын харьяат улсын арслан Н.Батсуурь, Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, Хилчин спорт хорооны бөх улсын заан Д.Баасандорж нар тус тус шалгарчээ.Түүнчлэн хишиг барилдаан бүрт тодруулдаг хоёр азтанг ХУД-ийн Засаг даргын орлогч Д.Анхбаяр, тус дүүргийн хүндэт иргэн, улсын арслан Д.Ганхуяг нар тодруулж, тус бүрт нь 500,000 төгрөгийг гардуулан хамтдаа патериа даруулж, амжилт хүссэн байна. Мөн энэ үеэр ЗДТГ-аас олон жил үр бүтээлтэй хамтран ажиллаж буй АПУ ХК, Атар-Өргөө ХК, МҮБХ, Өмнөговь аймгийн ЗДТГ зэрэг байгууллага, хамт олонд дурсгалын зүйл гардуулсан аж.








МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт