ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    75 дугаарт бүртгэлийн азтан СТА Л.Дэмидбаатарын гэр бүл байв

    Монгол улсад бүртгэлийн байгууллага Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар үүсч хөгжсөний 75 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ ойн хүрээнд  туг аялуулах арга хэмжээ болж байгаа. Тэгвэл 21 аймгаар тойрон аялаад ирсэн улсын бүртгэлийн байгууллагын туг дүүргүүдээс анхлан Сүхбаатар дүүрэгт ирлээ.

    Улс, орон даяар Бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилготой туг аялж байгаа бөгөөд дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойтой давхцаж байгаараа энэ үйл явдал онцлог юм. Туг аялах үеэр дүүргийн Бүртгэлийн хэлтсээс 75 дугаартай бүртгэлийн азтануудыг тодрууллаа.

    Азтануудыг журналд бүртгэгдсэн байдлаар шүүхэд 75 дугаарт гэр бүлээ батлуулсан хосоор СТА, жүжигчин Л.Дэмидбаатарын гэр бүл, 75 дахь шинэ төрөлтийн эзнээр хоёр ихэр хүүхэд байсан нь бас нэгэн сонин тохиол байв. Мөн билэгт сайн энэ өдөр гэрлэлтээ батлуулсан шинэ хосуудад дүүргийн Засаг даргын батламжийг хадгалуулсан юм.

    Азтан тодруулах үйл ажиллагааг нээж дүүргийн Засаг даргын Хот, нийтийн аж ахуй, тохижилтын асуудал хариуцсан орлогч Л.Амарзаяа хэлэхдээ “Өнөөдөр үнэхээр билэгт сайн өдөр тохиож байна. Монголчууд бид өдрийн сайныг шинжиж гэр бүлээ батлуулдаг, хурим найраа хийдэг уламжлалтай. Энэ өдөр олон хүн хуримаа хийж, олон бяцхан үрс маань сэвлэгээ үргээж байгаа. Улс үндэстэн оршин тогтнох үндэс нь ард түмэн. Ард түмний оршин байх үндэс нь гэр бүл. Тийм учраас билэгт сайн өдрөөр азтан болсон гэр бүл, залуу хос, хоёр ихэр хүүхэддээ дүүргийнхээ хамт олны нэрийн өмнөөс хамгийн сайнхыг хүсэн аз жаргал ерөөе” гэлээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй