ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    БГД-ийн 38 дугаар сургуулийн А байрыг актлав

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2015 оны 10 дугаар сарын 16-нд болж  болж,  хуралдаанаар   Мэргэжлийн хяналтын газрын  Улсын байцаагчийн дүгнэлтийн дагуу ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилга байгууламжийг актлаж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах шийдвэр гаргалаа.

    БЗД-ийн 3-р хороонд байрлах Сувиллын цэцэрлэг, яслийн 10-р цогцолбор, 13-р хороонд байрлах 14-р дунд сургууль, ХУД-ийн 11 дүгээр хороонд байрлах 32-р дунд сургууль, БГД-ийн 4-р хороонд байрлах 38-р сургуулийн “А” байр, ЧЛ-ийн 4-р хороонд байрлах 18-р цэцэрлэгийн байрыг тус тус акталлаа.

    Эдгээр актлагдлагдсан барилгуудыг концессийн гэрээгээр шинээр өргөтгөн барих юм байна. Мөн “Багачууд хүнс” НӨҮГ-ын балансад бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд байрлах харуул, халаалтын нийт 1 097 900 төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий 4 барилга байгууламжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах шийдвэр гаргав гэж  Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй