Калифорн мужийн Сакраментод аз жаргалаар бялхаж байсан сүйт бүсгүй хуримынхаа өдөр итгэмгүй байдалд орсон байна. Күйнний сүйт хархүү, ирээдүйн нөхөр нь эцсийн мөчид хуриманд оролцохгүй гэдгээ сүйт бүсгүйдээ хэлж, нөхцөл байдлыг 360 хэм эргүүлжээ. Цочирдсон бүсгүйн ээж Кари Дуане охинтойгоо утсаар удаан зөвлөлдсөний эцэст ухаалаг шийдвэрт хүрсэн байна. Нэгэнт 35 мянган ам.доллар төлсөн хуримын хүлээн авалт хийх зоогийн газар бэлэн, хуримын зочдыг дайлах байсан хоолнууд ч бэлэн учраас сүйт бүсгүйн ээж онцгой зочдыг урьж ирүүлжээ. Сакраменто хотын дөрвөн одтой Citizen зочид буудалд орон гэргүй хүмүүсийг авчирч хуримын зочдод зориулсан салад, нэг, хоёрдугаар хоол, амттан, хуримын бялуу зэргээр дайлсан байна. Хуримын хоолоор дайлуулсан орон гэргүй хүмүүсийн нэг Рашад Абдулла “Амьдралд хүнд үе тохиож, энэ үеийг гэр бүлээрээ давахаар тэмцэж байгаа энэ үед ийм сайхан хоолоор дайлуулсан маань бурхны хишиг” гэжээ. Рашад Абдулла эхнэр таван хүүхдийн хамтаар Күйнн бүсгүйн хуримын хүлээн авалтанд ирсэн байна. Сүйт бүсгүй энэ буяны арга хэмжээндээ оролцож чадаагүй ч маш муухай нөхцөл байдлыг эерэгээр эргүүлж чадсандаа баяртай байжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт