АНУ-ын Калифорн мужид амьдардаг Мери Коттер эмээг жинхэнэ "Супер Эмэгтэй" гэвэл зохилтой. Тэрээр сүүлийн 25 жилийн турш Montclair-ийн ахмадуудын асрамжийн газарт сайн дураараа ажиллаж байгаа юм. Өөрөөр хэлбэл 78 наснаасаа эхлэн өөрийн үеийнхнийхээ сайн сайхны төлөө ажиллаж иржээ. Саяхан Мери Коттер эмээ 103 насны төрсөн өдрөө тус асрамжийн газарт тэмдэглэн, ахмадуудыг амтат бялуугаар дайлжээ.
Асрамжийн газрын найзууд нь түүнд супер эмэгтэйн хүүхэлдэйн баатрын хувцсыг төрсөн өдрөөр нь бэлэглэсэн бөгөөд Мери тэдэнд ус, цай, кофе хийж үйлчилдэг учраас тэд түүнийг "манай зөөгч" хэмээн хочилдог гэнэ.
Мери Коттер эмээ залуудаа усанд сэлэлтийн тамирчин байсан бөгөөд 60 нас хүртлээ хүүхдүүдэд усан сэлэлтийн багш хийжээ. Тэр өөрийнхөө урт нас, эрүүл амьдралыг спорт бас устай холбон тайлбарладаг гэнэ
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт