ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Уруулынхаа арьсыг гуужуулъя

          

      Бид гоо сайхандаа ихээхэн анхаарал тавьдаг ч нүүрний бас нэгэн чухал хэсэг болох уруулаа мартдаг. Нүүрний арьс хичнээн сайхан байсан ч уруул хагарсан байвал сөрдийсөн арьсны дээр уруулын будаг тогтохгүй барзайж харагддаг. Энэ үед бид уруулынхаа арьсыг дэмий л зулгааж, эцэст цус гардаг. Өнөөдөр манайд уруулын скраб, гуужуулагч уруулын будаг шиг олдоц сайтай эд биш билээ. Тэгвэл уруулын арьсаа тусгай бүтээгдэхүүн хэрэглэлгүйгээр гэртээ байгаа зүйлсээр гуужуулж, булбарай зөөлөн бас "амттай" болгох арга байна.

            Уруулын гуужуулагч хийх маш олон арга байдгаас элсэн чихэр, зөгийн бал, оливын тосны гуужуулагчийг сонгон танилцуулж байна. Чихрэн скрабанд нэг цайны халбага бор эсвэл цагаан элсэн чихэр, нэг цайны халбага зөгийн бал, нэг цайны халбага оливын тос шаардлагатай. Оливын тосыг энгийн наран цэцгийн тосоор орлуулсан ч болно. Боломжтой бол бор элсэн чихэр, байгалийн цэвэр зөгийн бал, оливын тос хэрэглэх нь илүү үр дүнтэй. Эдгээр орцоо аяганд хийж сайтар хутгаад, өтгөн бэлдмэл болмогц хуруугаараа уруулынхаа арьсыг зөөлөн үрнэ. Үрж дуусаад хэсэг хугацаанд байлгаж урууландаа чийгшил, тэжээл авна. Үүнийхээ дараа бүлээн усаар угааж, маш хурдан уруулын тэжээл, бальзам түрхэх ёстой.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй