Ingo Swann.
Ingo Swann алсаас газарзүйн байрлалыг тодорхойлж, бие махбодийн шинж чанарыг мэдэх чадвартай хүн юм. АНУ-ын Тагнуулын төв газар, Үндэсний аюулгүй байдлын газар алсаас биетийн байрлал тодорхойлох технологийн туршилтууд хийж эхэлсэн ч гэсэн түүн шиг оновчтой байж чаддаггүй.
Stephen Wiltshire.
Stephen Wiltshire 3 настай байхдаа аутизм /бусдаас тусдаа байх/ өвчтэй гэдэг нь тодорхойлогдсон. Тэрээр ганцхан секунд харсан хотын зургийг нэг ч жижиг хэсэг алдалгүйгээр зурж чаддаг оюуны маш өндөр чадвартай хүн юм.
Wim Hof.
Wim Hof мөсөнд хоёр цаг байсан ч гэсэн биеийн хэмд нь огт өөрчлөлт оролгүй байж чаддаг хүн. Шинжлэх ухааны хувьд үүнийг тайлбарлах ямар ч боломжгүй юм. Тэрээр үүнийгээ бясалгалын хүчээр олж авсан гэж хэлдэг.
Daniel Tammet.
Daniel Tammet Пи тоо буюу 3,141... тогтмолын утгыг цээжээрээ 5 цагийн турш нэг ч алдалгүй 22,414 дэх цифрийг цээжээрээ бодож дэлхий нийтийг алмайруулсан юм. Түүний энэ чадвар Оксфордын Шинжлэх ухаан Түүхийн музейд тэмдэглэгдэн, дэлхийн дээд амжилт болон бичигдсэн. Тэрээр өндөр зэрэглэлийн аутизмтай гэж тодорхойлогдож байжээ. Аутизмтай зарим хүмүүст иймэрхүү чадвар илэрдэг ч гэсэн Daniel-ийн оюун ухаан хэтэрхий ялгаатай байдаг байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт