ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хамгийн сонирхолтой, нэн ховор монгол нэрс

           

     Монголчууд оюуны потенциал өндөртэй гэдэг нь ахуй амьдралын олон зүйлээр батлагддагийн нэг нь монгол хүний нэр. Шинэ төрсөн хүүхдэд ямар нэр хайрлахаас хувь заяа нь шалтгаална хэмээн ахмад буурлууд, номтой ламаас нэр залдаг уламжлалтай ард түмэн билээ. Тэгвэл эцэг эхчүүд хүүхдүүддээ өгсөн хамгийн сонирхолтой нэрсийг хүргэх гэж байна. Юун түрүүнд амьтны нэр. Эхлээд таван хошуу малын үр төлөөс эхэлнэ. Ботго, Ямаа, Хурга, Тугал зэрэг таван хошуу малын үр төлийн нэр байгаагаас ганц Унага гэсэн нэр 2.8 сая хүний дунд нэг ч алга. Үүн дээр Мал, Бамбарууш, Гөлчгий, Буга гэсэн амьтны нэр цаашлаад Магазин, Пропуск, Чашка, Номер гэсэн орос гаралтай нэрс дээр Бяслаг, Чихэр, Жижигзургаа, Өтгөс, Үсрээ, Галтогоо, Бүдүүн, Итгэмжлэх гэсэн сонирхолтой нэрс нэмэгдэж байна.

                Хамгийн ховор нэрсийг сонирхуулбал Жааханчулуу, Адилсанаа, Шийлэггалаа, Тожбаатар, Ямагтбаатар, Алтан-Очирт, Одонтуяарахгэрэл, Бага-Ууган, Чингүүнхүслэн, Алимантунгалаг, Өнө-Орчлон, Гонгордамба, Бас-Ерөөл, Үнэнтогоо, Бүүрэгмаа, Охинжав, Үүрийнцогоо, Идэр-Ирээдүй, Алтанчойжил, Олонбаярлах нар байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй