Болзоот залуу чинь араар тавигч мөн эсэхийг эхний өдөр хэн нэгэн хэлээд өгдөг бол ямар гайхалтай байх бол. Хэдийгээр ийм ч ямар хүмүүс ихэвчлэн араар тавьдагийг шинжлэх ухааны аргаар тогтоож, жагсаалт хүртэл гаргажээ.
Компьютерт гаргууд залуус
I.T салбарт ажилладаг залууг өөрөөр чинь тоглохыг битгий зөвшөөр. Тэд хэдийгээр боломжийн царай төрхтэй боловч ихэнх нь араар тавигч. Үүнийг AshleyMadison болзооны цахим хуудаснаас нэг шөнийн адал явдал, нууц амраг хайж байгаа хүмүүсийн мэдээлэлд дүн шинжилгээ хийсний дүнд тогтоожээ.
Сургуулийн эмэгтэй багш нар

Мэргэжилтнүүд ямар мэргэжлийн хүмүүс дунд араар тавигч олон байгааг судлахад сургуулийн эмэгтэй багш нар жагсаалтын тэргүүнд байжээ.
Франц хүмүүс

Франц дэлхийн түүхэнд ч тэр, одоо ч тэр хуял тачаалаар дүүрэн нууц амрагуудын эх орон хэвээр. Секс тоглоомын компаниас хийсэн судалгаагаар франчууд араар тавихдаа ч гаргууд гэнэ. Дөрвөн хүн тутмын гурав нь сүүлтэй гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
Ухаан алдаж унатлаа дэлгүүр хэсдэг хүүхнүүд

Дэлгүүрийн донтнууд хамтрагчаа хуурах завгүй худалдааны төвүүдээр хэсдэг гэвэл эндүүрэл. Шинэ хувцасаа өмсөөд бүр л илүү сайхан залуустай уулздаг бололтой.
Шаргал үст хатагтай нар

Шаргал үстнүүд илүү зугаацдаг гэсэн утгатай эртний үг байдаг гэнэ шүү. Нэгэн нийгмийн сүлжээний компани сүүлэрдэг бүсгүйчүүдийн 40 гаруй хувь нь шаргал үстэй гэдгийг тогтоожээ. Харин бараан үст бүсгүйчүүд өөрийн эрийнхээ дэргэд бат зогсдог, тэдний ердөө 11 хувь нь араар тавьдаг байна.
Өндөр эрчүүд

Сагсанбөмбөгийн тамирчид халуухан харагддаг байж болох ч тэднийг дэргэдээ үнэнч байлгах хэцүү аж. Их Британийн болзооны цахим хуудас 177 см болон түүнээс дээш өндөртэй эрчүүд ханийнхаа араар “сагс тоглодог” болохыг тогтоосон байна.
Жиргээчид
Нийгмийн сүлжээ хүмүүсийг араар тавихад хүргэдэг нэг хүчин зүйл гэхэд буруутахгүй ч Миссуригийн их сургуулийн эрдэмтэд “жиргээчид” бусдаасаа илүү араар тавих хандлагатайг тогтоожээ.
Рок хөгжимд дурлагсад

Их Британид бас нэг судалгаагаар рок н ролл хөгжим сонирхогчид бусад төрлийн хөгжим сонирхогчдоос илүү олноороо араар тавьж байгааг олж тогтоосон байна. Рок хөгжимд дуртай залуу таниас урвасан бол “сувгаа сольж” репчидийг сонирхохыг зөвлөж байна. Репчид хамгийн үнэнч.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт