ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хүүхдийнхээ нэр барьж мөнгөө буцаан нэхдэг байна

    Их Британид 5 настай хүүхэд аавынхаа таблет компьютер дээр тоглож байгаад 15-хан минутын дотор нийт 2500 ам.доллар үрсэн байна.  Таван настай Дэнни "Зомби нинжа нарын эсрэг" тоглоомын үнэгүй хувилбарыг тоглох явцдаа автоматаар цахим дэлгүүрт холбогдож, өөрийнхөө баатрын хүч чадлыг нэмэх зүйлсийг худалдаж авсан байна. Хүүгийн ээж Шэронтой маргааш өдөр нь зээлийн картныажилтан утсаар  холбогдож, их хэмжээний төлбөр гарч байгаа тухай мэдээлснээр, Грег, Шэрон нар хүүгээ юу хийж орхисныг мэджээ. Itunes, Ipad зэрэг ухаалаг төхөөрөмж, цахим дэлгүүрийн эзэмшдэг Apple компаний ажилтнууд 5 настай хүүхдийн хийсэн худалдан авалтын тухай сонсмогцоо эцэг эхэд мөнгийг нь зуун хувь буцаан олгосон байна. Хэдийгээр Apple компани мөнгийг нь буцаан олгосон ч эцэг эхчүүдэд ийм явдлаас урьдчилан сэргийлж болгоомжтой байхыг санууллаа. Учир нь тус компаний цахим дэлгүүрээс тоглоом татаж, нэмэлт програм худалдан авсныхаа дараа бага насны хүүхдийн нэр барьж мөнгөө буцааж авах хүсэлт олон удаа ирдэг байна.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй