Амьдралдаа аз хиймориор дүүрэн байх хүмүүс тавдугаар сард төрдөг бол хамгийн азгүй эсвэл амьдрал нь сөрөг муу бүхнээр дүүрэн байх хүмүүс аравдугаар сард төрдөг байна.
Энэ бол Английн Хертфордшир их сургуулийн судлаачийн 40 мянган хүний дунд хийсэн судалгааны дүн. Нэгэн арга хэмжээнд оролцсон 40 мянган хүнээс төрсөн он сараа бичиж өөрийгөө азтай, азгүй гэж тодорхойлохыг хүсчээ. Үр дүнд нь тавдугаар сард төрсөн хүмүүсийн тэн хагас нь өөрийгөө азтай гэж хариулсан байхад аравдугаар сард төрөгсдөд энэ тоо хамгийн бага 43 хувьтай байжээ. Мөн азтай гэж өөрийгөө тодорхойлсон хүмүүс төрсөн сараараа үнэхээр хуваагдсан байна. Учир нь гуравдугаар сараас наймдугаар сарын хооронд төрсөн хүмүүс өөрсдийгөө бусдаас илүү аз хийморьтой гэж үзсэн байхад есдүгээр сараас хоёрдугаар сард төрсөн хүмүүс гутранги хариу өгсөн байна. Судлаач Вайсмэн төрсөн сар аз хийморьтой ямар холбоотойг судалж үзээд хавар, зун төрсөн хүүхдүүд хамгийн анх нартай, дулаан, зуны сард амьдралын эхний үеэ өнгөрүүлдэг харин намар, өвөл төрсөн хүүхдүүд хамгийн эхэнд хүйтэн, үүлэрхийг өдрүүдтэй танилцдагтай холбоотой гэж дүгнэжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт