ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Шарлотта гүнж яг хатагтай шиг

    Английн гүнж Дианагийн ууган хүү Уиллъям өрх толгойлж, хоёр хүүхдийн эцэг болсон билээ. Кэмбрижийн гүн цолтой Уиллъям өнгөрсөн онд хөдөө аж ахуйн чиглэлээр гурван сарын курст суусан Кэмбржийн коллежид очиж, шинэ архивын нээлтэд оролцжээ. Энэ үеэр хунтайжид тус коллежийн захирал Кристофер Добсон хүүхдийн ном бэлэглэснийг Уиллъям хүү охин хоёртоо заавал уншиж өгөхөө амласан байна. Хунтайж хэлэхдээ Жорж хүү маань их хөдөлгөөнтэй болсон харин таван сартай Шарлотта охин маань яг хатагтай шиг гэжээ. Хунтайж Уиллъям Зүүн Английн агаарын түргэн тусламжийн газарт ажиллахын зэрэгцээ Child Bereavement UK зэрэг олон байгууллагын үйл ажиллагааг дэмжиж, хүмүүнлэгийн үйлст гар бие оролцдог. Тэрээр өчигдөр орой тус байгууллагын 21 жилийн ойн арга хэмжээнд оролцохдоо өөрөө үр хүүхэдтэй болсноор миний ээж /Диана гүнж/ өнчин хүүхдүүдэд туслах хүмүүнлэгийн ажилд яагаад зүрх сэтгэлээ зориулдаг байсныг бүр илүү ойлголоо гэж ярьсан байна. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй