ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Археологийн дурсгалыг сэргээн засварлах мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж, ур чадвараа ахиулна

    Монгол-Казахстаны археологичид 2011 онд Түрэгийн үеийн археологийн томоохон олдвор болох 45 ханын зураг, 300 гаруй эд зүйлсийг Булган аймгын Баяннуур сумаас олсныг ойр орчим дахь дурсгалын хамт мөн онд улсын хамгаалалтад авсан билээ. Нийслэлээс баруун тийш 220 км, Орхоны хөндийн соёлын дурсгалт газар Дэлхийн өвөөс 100 км зайтай, Майхант толгойн Шороон бумбагарын бунхант булшны ханын зургийг сэргээн засварлах, хадгалж хамгаалах нь өнөөдөр нэн тулгамдсан асуудал болоод байна.  Тэгвэл  ханын зургийг авран хамгаалах, сэргээн засварлах, цаашлаад сэргээн засварлах ажлыг гүйцэтгэх мэргэжилтнүүдийг чадваржуулах  сургалт энэ сарын 19-ний өдрөөс 11 сарын 06-ны хооронд  болно. Сургалтыг ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, Соёлын өвийн төв, Монакагийн итгэлцлийн сангийн дэмжлэгтэйгээр хамтран зохион байгуулж байна.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй