ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Шинэ хоолны жор: Хонины мах арвайн шөл

    Английн зүүн хойд хэсэгт орших Ланкаширын халуун тогооны шөл нь өег хэдий ч өөх тос бага агуулдаг. Хийхэд маш хялбар энэ хоолыг дөрвөн хүний орцоор бэлтгэхэд 10 минут, болгоход 25 минут шаардлагатай. Орцонд

    • Нэг цайны халбага оливийн тос
    • 200 грамм хонины гол мах. Өөхийг нь ялгаж, жижиглэн хэрчинэ.
    • Том сонгины талыг нарийн хэрчинэ.
    • 50 грамм үрлэн арвай
    • 600 грамм холимог хүнсний ногоо. Төмс, цагаан лууван, маншин зэрэг үндэслэг ногоог дөрвөлжилж бэлдэнэ.
    • Нэг литр хонь юмуу үхрийн шөл
    • Ганга нэг халбага
    • Сайтар жижиглэсэн 100 грамм ногоон шош (хөлдөөсөн байсан ч болно)
    • Worcestershire соус буюу англи гаралтай соус

    Аргачлал

    Хоолны том саванд тосоо халаана. Хонины махаа амтлаад бор болтол нь хэдэн минут хуурна. Сонгино, арвайгаа нэмж, нэг минут зөөлөн хуурна. Хүнсний ногоогоо нэмж хоёр минут байлгаад Worcestershire соус, шөл, ганга нэмээд таглан зөөлөн галаар 20 минут буцалгана. Бүх орц болсны дараа шөлний дөрөвний нэгийг нь өөр саванд тасалж аваад сайтар блэндэрдэж, зутан болгоод шөлөндөө эргүүлж нэмнэ. Ингээд ногоон шошоо хийж гурван минут буцалгаад аягалж, бүхэл үрийн талхтай олгоно.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй