ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    World of Tanks тоглогчид жинхэнэ танк удирдана

     

    World of Tanks интернет тоглоомыг анх Беларус улсын Wargaming компани 2010 онд гаргажээ. Өнгөрсөн онд Форбес сэтгүүл тус тоглоомонд бүртгэлтэй 50 сая гаруй хэрэглэгч байна гэж тооцжээ.

    ОХУ-ын батлан хамгаалах салбарын техник хэрэгслийг үйлдвэрлэгч Уралвагонзавод компани робот танк гаргахаа зарлажээ. Гурваас таван км алсаас удирдах боломжтой Т-90 хэмээх танкууд ойрын ирээдүйд бэлэн болно гэж Уралвагонзаводоос мэдэгдсэн байна. Үүнтэй холбогдуулан ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч  Дмитрий Рогозин манай зэвсэгт хүчинд тун удахгүй World of Tanks тоглоомонд гаргууд хүмүүс шаардлагатай хэмээн мэдэгдсэн байна. Тэрээр дрон буюу алсын удирдлагатай технологийг сайшаадгаараа бусад улстөрчдөөс ялгаатай хүн юм. Даваа гарагт Твиттертээ “Бидэнд танкчид хэрэггүй, харин World of Tanks-ын тоглогчид хэрэгтэй” гэж бичсэн байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй