
Душанбед болсон уулзалтаар дэд бүтэц, төмөр зам, төмөр замын дамжин өнгөрөх тээврийн талаар төрийн тэргүүнүүд байр сууриа илэрхийлж, санал бодлоо хуваалцсан байна.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагуудын уулзалтын үеэр БНХАУ-ын ерөнхийлөгч Си Зиньпин 3 улсыг холбосон суваг байгуулах саналыг дэвшүүлсэн байна. Тодруулбал эзэн Чингис хааны үед хөгжин, тэлж байсан “Торгоны зам”-ыг эргэн сэргээх асуудлыг хөндсөн байна. Ингэхдээ Монгол Улсыг хөндлөн дайрч Хятад Оростой холбосон төмөр зам болон машин зам тавих санал гаргажээ.

“Торгоны зам”-ыг сэргээх асуудал нь далайд гарцгүй Монгол Улсын хувьд эдийн засгийн ихээхэн ач холбогдолтой байх болно хэмээн олон улсын ажиглагчид дүгнэж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч уг саналыг дэмжиж, 2 улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар дэд бүтэц, хил дамнасан тээвэр худалдааг нэмэгдүүлэх боломжтой гэдгээ илэрхийлсэн байна.

Энэхүү шинэ худалдааны сувгаар ард иргэдийн өргөн хэрэглээний бараа болон ОХУ-аас хий, дизелийн түлш зөөвөрлөх гэнэ. Мөн Хятад улс Монголын эдийн засгийн хамгийн том түншийн хувьд 2020 он гэхэд худалдааны хэмжээг 10 тэрбум ам долларт хүргэхээр зорьж байгаа юм.

Энэ талаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хэлсэн үгэндээ улс орнуудын хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд гурван талын хэлхээ холбоог тогтоох нь чухал. Монгол, Орос болон БНХАУ нь газарзүйн байршлын хувьд ойр байгаа нь дэд бүтэц, эрчим хүч, уул уурхай болон аж үйлдвэрийн салбарт урт хугацааны сайн төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг бидэнд олгож байна. Бидэнд ярьж хэлэлцэх зүйл их байгаа учраас ойр ойрхон уулзах нь чухал гэжээ.

Дашрамд хэлэхэд ирэх жил ОХУ Их ялалтын 70 жилийн ойг сүр дуулиантай хийх гэж байгааг тохиолдуулан Хятад Монголын төрийн тэргүүдийг албан ёсоор хүрэлцэн ирэхийг урьсан байна. Ийнхүү 3 гүрэн холбоо харилцаагаа зузаатгаж эдийн засгийн ач холбогдол бүхий гэрээ хэлэлцээрүүд хийх алхамаа тавьж байгаа нь дэлхий дахины анхаарлын төвд зүй ёсоор байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт